Монгол нэрийн толийг өнгөрсөн нэг сарын хугацаанд хөгжүүллээ. Энэхүү гар утасны апп нь оруулсан латин болон кирил үсгээр бичсэн нэрийг Монгол бичиг рүү хөрвүүлэх боломжтой байх юм. Зөвхөн оноосон нэрийг хөрвүүлэх ба монгол бичгийн толь биш юм. За тэгээд хөрвүүлсэн нэрийнхээ зургийг хадгалах, өөр апп аар хуваалцах боломжтой байна. Энэхүү апп ыг хөгжүүлэхэд Болорсофт, МУИС ын Алтай судлалын тэнхимийн хөгжүүлсэн оноосон нэрийн баазыг ашигласан.
Дизайн нь дараах байдалтай байхаар зохиомжиллоо. Одоо кодынхоо зарим нэг алдааг засаад гүүгл плей дээр тавих болно.
Жич: Монгол нэртэй бол Монгол үсгээрээ хайхыг зөвлөж байна. Жишээ нь хайхдаа BAT биш БАТ гэж хайна уу. Харин латин нэрийг дуудлагын дагуу хайвал илүү зохимжтой