Showing posts with label design. Show all posts
Showing posts with label design. Show all posts

Monday, February 23, 2015

Pill Heals тоглоом

Энэхүү тоглоом нь гар утас болон таблетад зориулагдсан бөгөөд төхөөрөмжийн хурдатгал болон чиглэл мэдрэгчийг ашигласан. Тоглоомын гол зарчим нь олон төрлийн эмийн хүчийг саармагжуулагч вирусүүдээс бултаж өвчний голомтуудад очин эдгээх юм. Бүх насны хүмүүст тохиромжтой ба мөн зарим эмүүдийн тайлбарыг мэдлэг өгөх зорилгоор оруулж өгсөн. Тоглоом нь үе давах, Arcade болон Survival гэсэн 3 төрөлтэй. Arcade болон Survival төрлөөс авсан оноогоороо найзуудтайгаа болон бүх тоглогчидтой өрсөлдөх боломжтой(facebook account).

Дэлгэцийн зураг






Танилцуулга үзүүлэн



Одоогоор бүх утсан дээр туршиж үзээгүй байна

Wednesday, September 24, 2014

Mongolian name application

Монгол нэрийн толийг өнгөрсөн нэг сарын хугацаанд хөгжүүллээ. Энэхүү гар утасны апп нь оруулсан латин болон кирил үсгээр бичсэн нэрийг Монгол бичиг рүү хөрвүүлэх боломжтой байх юм. Зөвхөн оноосон нэрийг хөрвүүлэх ба монгол бичгийн толь биш юм. За тэгээд хөрвүүлсэн нэрийнхээ зургийг хадгалах, өөр апп аар хуваалцах боломжтой байна. Энэхүү апп ыг хөгжүүлэхэд Болорсофт, МУИС ын Алтай судлалын тэнхимийн хөгжүүлсэн оноосон нэрийн баазыг ашигласан.

Дизайн нь дараах байдалтай байхаар зохиомжиллоо. Одоо кодынхоо зарим нэг алдааг засаад гүүгл плей дээр тавих болно.



Жич: Монгол нэртэй бол Монгол үсгээрээ хайхыг зөвлөж байна. Жишээ нь хайхдаа BAT биш  ‍БАТ гэж хайна уу. Харин латин нэрийг дуудлагын дагуу хайвал илүү зохимжтой