Wednesday, April 2, 2014

JDBC glassfish

Өнөөдөр хуучин Netbeans 7,2 дээрх Java EE6 прожектоо Java EE7 болголоо. Өмнө нь ажиллаж байсан сервер glassfish 3.1.2 т Connection pool болон JDBC Resource ийг автоматаар үүсгэж байсан бол дараагийн хувилбар болох glassfish 4 open source edition д тийм боломж байдаггүй бололтой. Ямартай ч миний тохиолдолд. Ингээд Connection пүүл болон JNDI гаа Admin хэсгээс үүсгэх боллоо. Хамгийн гол асуудал нь org.postgresql.ds.PGSimpleDataSource классыг танихгүй Ping хийж чадахгүй байсан юм. Интернэтэд энэ асуудалтай холбоотой олон асуулт бас шийдэх олон аргууд байдаг юм байна. Харин хамгийн хялбар арга нь тухайн сангийнхаа JDBC driver ийг хуулж тавих юм. Жишээ нь PostgreSQL ашиглаж байгаа бол http://jdbc.postgresql.org/download.html энэ хаягаас сангаа авч болохнээ. Эсвэл jdbc.jar ийг өөрийнхөө Глассфиш ийн хавтсанд хуулж болох юм байна. Гэхдээ яг хэрэглэж буй өгөгдлийн сангийнхаа холболтын driver аа сонгохыг зөвлөж байна

No comments:

Post a Comment