Октавыг дараах сайтнаас хамгийн сүүлийн хувилбарыг татах боломжтой. Октав татах. Нээлттэй эх учраас том давуу талтай.
Суулгасны дараа 2 янзаар ажиллуулж болно. Өөрийн GUI тай болон Command line хувилбар.
Мөн матрицыг үржүүлэх маш хялбархан. Энгийн * тэмдэгтийг ашиглаад үржүүлж болохуйц матрицуудын үржвэрийг гаргана. Дараах зурганд өмнө нь ашигласан X матрицыг шинээр үүсгэсэн 2x2 Y матрицаар үржүүлж байна. Түүнчлэн янз бүрийн логик үйлдлүүдийг ашиглах боломжтой.
1 == 1 гэвэл үнэн буюу 1 ийг буцаана.
1 ~= 1 нь тэнцэхгүй гэдэг нь худал
&& - AND
|| - OR
xor( a , b) - XOR
<=, >=, <, > гэх мэтээр ашиглана.
Мөн янз бүрийн матрицыг үүсгэх боломжтой. Жишээ eye нь диагноль матриц үүсгэнэ. Санамсаргүй тоо үүсгэх бол гаnd функцыг ашиглана. Дараах жишээнд 3 харьцах 3 хэмжээтэй санамсаргүй тоон матриц үүсгэж байна. randn функцыг ашигласнаар Гауссын санамсаргүй тоонуудыг үүсгэнэ. Мөн янз бүрийн хэлбэрт оруулж болно.
Жишээ нь Машин сургалттай ч юм уу, Өгөгдлийн олборлолт хийх шинэ програмаа туршиж үзэхэд дата олдохгүй байгаа гэж үзье. Сурагчдын дүнгийн хамаарлын олонлог үүсгэе.
dun = 75 + sqrt(9.5) * (randn(1, 10000));
дундаж дүн 75 тай олонлог үүсгээд гистограм аар харвал дараах байдалтай харагдаж байна.
Ерөнхийдөө комманд цонх нь илүү ачаалал даах байх гэж боддог. Аль нь ч байсан октав дээр шууд бичээд ажиллаад явах боломжтой. Мөн бусад програмчлалын хэлүүдтэй адил файлаас комманд ажиллуулах, бичсэн команд болон хариуг файлд хадгалах боломжтой.
Хувьсагч зарлах шаардлагагүй шууд утгаа оноогоод явахад болно. Нэг команд бичигдэх болгонд хэвлэж харуулах ба харахыг хүсэхгүй бол үйлдлийнхээ дараа цэг таслал тавихад болно.
Дараах дэлгэцнээс хувьсагчтай хэрхэн ажиллахыг харж болно. d нь 1 харьцах 6 хэмжээтэй, A нь 3 2 хэмжээтэй матрицууд байна. X матриц дээр өмнө утга оноосон a болон b хувьсагчуудыг ашиглажээ. Бүх ашиглан хувьсагчуудаа харах бол "whos" (хашилтгүй) коммандыг ашиглана. Мөн бүх хувьсагчуудыг чөлөөлөх устгах бол "clear" командыг ашиглана.Мөн матрицыг үржүүлэх маш хялбархан. Энгийн * тэмдэгтийг ашиглаад үржүүлж болохуйц матрицуудын үржвэрийг гаргана. Дараах зурганд өмнө нь ашигласан X матрицыг шинээр үүсгэсэн 2x2 Y матрицаар үржүүлж байна. Түүнчлэн янз бүрийн логик үйлдлүүдийг ашиглах боломжтой.
1 == 1 гэвэл үнэн буюу 1 ийг буцаана.
1 ~= 1 нь тэнцэхгүй гэдэг нь худал
&& - AND
|| - OR
xor( a , b) - XOR
<=, >=, <, > гэх мэтээр ашиглана.
Мөн янз бүрийн матрицыг үүсгэх боломжтой. Жишээ eye нь диагноль матриц үүсгэнэ. Санамсаргүй тоо үүсгэх бол гаnd функцыг ашиглана. Дараах жишээнд 3 харьцах 3 хэмжээтэй санамсаргүй тоон матриц үүсгэж байна. randn функцыг ашигласнаар Гауссын санамсаргүй тоонуудыг үүсгэнэ. Мөн янз бүрийн хэлбэрт оруулж болно.
Жишээ нь Машин сургалттай ч юм уу, Өгөгдлийн олборлолт хийх шинэ програмаа туршиж үзэхэд дата олдохгүй байгаа гэж үзье. Сурагчдын дүнгийн хамаарлын олонлог үүсгэе.
dun = 75 + sqrt(9.5) * (randn(1, 10000));
дундаж дүн 75 тай олонлог үүсгээд гистограм аар харвал дараах байдалтай харагдаж байна.
гистограм гаргахдаа hist(dun,60) функцыг ашигласан. 60 нь нарийвчлал буюу 60 бүлгээр харж байна.
Энэхүү үүсгэх функцуудыг янз бүрийн програмчлалд ашиглаж болно. Тоглоомын баатрууд, тоглоомын объектууд, Сугалаа, Систем тестлэх болон хичээл дээрээ шипи байдлаар ч ашиглаж болох юм.
No comments:
Post a Comment