Өгөгдлийн сангаараа нээлттэй эх PostgreSQL ийг сонголоо. ERD г харвал
SQL Power Architect ийг загварчлахад ашиглав
Дараагийн алхам бол Project дээ нэр өгч Серверээ сонгон EJB болон WAR модулуудаа үүсгэх
Одоо өгөгдлийн сантайгаа холбох хэрэгтэй. Манай тохиолдолд Postgresql дээр үүсгэсэн байгаа сантай холбох connection хийх юм. Үүний тулд netbeans ийн Services цонхон дахь Database хэсэг дээр дарж New Connection ийг сонгоно
Driver ийг сонгох хэсгээс PostgreSQL ийг сонгоно. Ихэнх тохиолдолд цаанаасаа Postgresql суусан байдаг ба хэрвээ өөр төрлийн өгөгдлийн сан сонгох бол Driver ийг суулгах шаардлагатай. Үүний дараа Postgre тэй холбох цонх гарч ирнэ. Postgre ажиллаж байгаа эсэхээ шалгаарай.
Дараа нь Glassfish серверээ асааж, Admin Console хэсэгт нэвтрэн Connection Pool болон JNDI г нь тохируулах хэрэгтэй. Үүнийг хэд хэдэн янзаар хийх боломжтой хамгийн найдвартай нь Admin Console дээрээс үүсгэх юм билээ.
Одоо харин өгөгдлийн сантай холбогдох давхаргыг үүсгэе. EJB хэсэгт шинэ Entity Classes from Database үүсгэхийг сонгоно.
Data source хэсэгт үүсгэсэн jndi г оруулахад бүх хүснэгтүүд орж ирэх ба ашиглах хүснэгтүүдээ сонгож оруулна. Энэ нь автоматаар өгөгдлийн сантай холбогдох entity классуудыг үүсгэх юм.
Package ийн нэрийг сонгож үүсгэх классуудын тохиргоог дараах байдалтай тохирууллаа
Ингэж үүсгэсний дараа entity package д хүснэгттэй холбогдох классууд үүссэн байх ёстой. Мөн custom query нүүдийг энэ классуудад нэмэх боломжтой.
Дараагийн EJB д нэмэх хэсэг бол Модел хэсэг юм. Facade pattern ашиглах болно. Классуудыг автоматаар үүсгэхдээ New -> Session Beans for Entity Classes г сонгоно. Дараах жишээнд Local гэсэн интерфэйсийг мөн нэмж өгөв. Энэ нь view хэсгээс зөвхөн интерфэйсээр дамжиж моделд хандах боломжтой болгож байгаа.
Энэ бүхний дараа прожект ийн бүтэц дараах байдалтай болжээ. Enterprise Bean үүд нь автоматаар үүсгэгдснийг ажигласан байх.
Одоо харин Web Application хэсэг буюу jsf хуудас болон Managed bean үүдийг дараагийн хэсэгт хийе. Их орой болсон байна.
No comments:
Post a Comment